Токиогийн Их Сургуулийн профессор Такахара Акио Монгол Улсын Их Сургуульд лекц уншив

2023/10/10
1 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
2 ЖАЙКА-гийн Монгол дах төлөөлөгчийн газрын дарга ноён Ш.Танака болон МУИС-ийн захирал Д.Бадарч нар “Jica Chair” хөтөлбөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
 10-р сарын 4-ний өдөр Монгол Улсын Их Сургуульд “JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” хөтөлбөрийн хүрээнд Токиогийн Их Сургуулийн Хууль зүй, улс төрийн дээд сургуулийн профессор Такахара Акиогийн “Зүүн Ази-Хятадын улс төр, дипломат бодлогын чиг хандлага” сэдэвт тусгай лекц зохион байгуулагдлаа.
 Элчин сайд Х.Кобаяши тус лекцийн нээлтийн үгэндээ “Япон, Монгол хоёр улс нь ‘Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл’-ийн хүрээнд бүс нутаг, олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг онцолж байгаа бөгөөд, өнөөдрийн лекц шиг бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн талаарх мэдээлэл болон харах өнцөгөө хуваалцах боломжийг бий болгох нь чухал юм” хэмээв.
 Лекцийн эхэнд ЖАЙКА-гийн Монгол дах төлөөлөгчийн газрын дарга ноён Ш.Танака болон Монгол Улсын Их Сургуулийн захирал Д.Бадарч нар “JICA Chair” хөтөлбөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, мөн ЖАЙКА-гийн зүгээс Монгол Улсын Их Сургуульд эдийн засагтай холбоотой номуудыг бэлэглэв. “JICA Chair” хөтөлбөр нь энэ жилийн намрын улирлаас Монгол Улсын Их Сургуулийн кредиттэй хичээл (чөлөөт сонгон) болсон юм.
 Профессор А.Такахарагийн уг лекцэнд 170 гаруй буюу танхим дүүрэн хүмүүс оролцон сонслоо. Лекцийн дараа асуулт хариулт өрнөж, профессор А.Такахара улс орнуудын харилцаанд хамтын ажиллагаа ба өрсөлдөөн хэмээх өнгөц харахад зохицолгүй санагдах үйл ажиллагааг заримдаа нэгэн зэрэг явуулах шаардлагатай байдгийг, мөн иргэд, олон нийтийн Япон Улсын талаарх үзэл бодлыг сайжруулахад аялал зэргээр дамжуулан шууд харилцаа үүсгэх нь үр дүнтэй байдгийг дурдав.
3 Такахара профессор лекц тавьж буй нь