“Япон хүүхэлдэйн үзэсгэлэн”
2023/4/21
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн 1 дүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд Япон Сангийн нүүдлийн үзэсгэлэн “Япон хүүхэлдэйн үзэсгэлэн”-г дэлгэн толилуулж байна.
4 дүгээр сарын 19-ний өдөр, тус үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд Х.Кобаяши, олон хүн үзэсгэлэнд хүрэлцэн ирж, Японы талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.
Мөн энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хүүхэд байхаасаа хүүхэлдэй сонирхон цуглуулж ирсэн бөгөөд япон хүүхэлдэй гоёмсог бөгөөд уран хийцээрээ ялгардаг. Япон хүүхэлдэйн үзэсгэлэнг ийнхүү зохион байгуулж байгаад баяртай байна хэмээн дурдсан бол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн захирал П.Байгалмаа, өнөөг хүртэл тус музей Японы ЭСЯ-тай хамтран олон урлаг, соёлын үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж ирснийг дурдаад, энэ удаагийн япон хүүхэлдэйн үзэсгэлэн ч тун үнэ цэнтэй, гүн утга агуулгатай хэмээн онцолсон юм.
Энэхүү үзэсгэлэнгээр Японы түүх, ардын ёс заншил дундаас бий болж, уламжлагдан ирсэн япон хүүхэлдэй болоод тэрхүү соёлыг 4 бүлэгт ангилан танилцуулна. 2020 оны 8 дугаар сараас эхлэн дэлхийн 28 хотод зохион байгуулагдсан уг үзэсгэлэн газар бүртээ олны таашаалыг хүртсээр иржээ. Та бүхэн ч мөн адил хүүхэлдэйн урлал, түүнийг бүтээх болсон зорилго газар нутаг, цаг үе бүрээрээ ялгарах япон хүүхэлдэйн материал, хийц, нарийн ур техник болон түүхэн гүн утга санаа, гоёмсог дизайныг сонирхон үзэхийг урьж байна.