Элчин сайд М.Игавахара “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцов

2024/1/8
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо
 12 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайд М.Игавахара Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)”-гийн санхүүжүүлэлтээр хэрэгжүүлсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцов.
 Монгол Улс нь АХБ-ны гишүүн орнууд дундаас хамгийн их буюу 75 төсөлд 120 сая ам.долларын санхүүжилтыг авсан билээ. Энэ удаагийн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл нь 4 сая ам.долларын санхүүжүүлэлтээр 5 жилийн хугацаанд 5 түр хамгаалах байрыг засварлах, шинээр барих, хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнесийг дэмжих, мэдээллийн гарын авлагыг шинэчилж бэлтгэх, холбогдох хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх төрөл бүрийн сургалт, суурь судалгаа, нийтлэл материалыг бэлдэх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн.
 Элчин сайд М.Игавахара тус үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, хэдий уг төсөл дууссан ч төслийн хүрээнд бий болсон байгууламжууд, сургалтын материалууд, мөн холбогдох хүмүүсийг хуримтлуулсан мэдлэг чадвараа бүрэн ашиглаж, цаашдаа ч Монгол Улс дах гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохоор үргэлжлүүлэн хүчин зүтгэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.
 Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нь энэхүү чухал төслийг хэрэгжүүлэхэд Японы Засгийн газар дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ.