Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн хөрөнгөөр хэрэгжих техникийн хамтын ажиллагааны хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурав
2017/11/2
10 сарын 20-ны өдөр, Монгол улсын Сангийн яаманд Япон улсын Засгийн газраас санхүүжүүлдэг Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн хөрөнгөөр хэрэгжих техникийн хамтын ажиллагааны 2 төслийн гэрээнд АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн болон Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд нар гарын үзэг зурж, уг арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Хироши Фүкасава оролцов.
АХБ болон Монгол талыг төлөөлөн тус арга хэмжээнд оролцсон холбогдох албаны хүмүүс Япон улсын Засгийн газраас өнөөг хүртэл үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ удаа гарын үсэг зурсан боловсрол болон эрүүл мэндийн салбарт мастер төлөвлөгөөг боловсруулах төсөлд техникийн хамтын ажиллагааг ашиглан, олон салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улам бүр хичээн ажиллахаа мэндчилгээндээ дурдлаа.
2 төслийн танилцуулга
Төсөлд олгох өртөг: 600 мянган ам.доллар
2) Төслийн агуулга: Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах техник туслалцаа
2. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл
( Develpment of the Health Sector Master Plan, 2019-2027)
1) Хэрэгжүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн яам
Төсөлд олгох өртөг: 1 сая ам.доллар
2) Төслийн агуулга: Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах техник туслалцаа
Ядуурлыг бууруулах Япон сангийн талаар (JFPR: Japan Fund for Poverty Reduction )
Ядуурлыг бууруулах Япон сан нь Азийн хөгжлийн банкны холбоонд багтах хөгжиж буй орон, ялангуяа ядуурал тулгамдсан асуудал болж буй улсад урт хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхэд дэмжлэх үзүүлэх зорилгоор 2000 оны 5 сард Япон улсын Засгийн газрын хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны харъяанд байгуулагдсан сан юм. 2002 онд тус сангийн анхны төсөл Монгол улсад хэрэгжиж эхэлж, түүнээс хойш нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөг хүртэл нийт 50 төсөлд 77 сая 190 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн болно.

Зүүн талаас Сангийн яамны ХСГ-ын дарга Б.Доржсэмбэд, ЯЭСЯ-ны 1-р нарийн
бичгийн дарга Х.Фүкасава, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Ж.Болормаа, АХБ-ны суурин төлөөлөгч Ё. Ф. Ломмэн, ЭМЯ-ны Бодлого
Төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо
бичгийн дарга Х.Фүкасава, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Ж.Болормаа, АХБ-ны суурин төлөөлөгч Ё. Ф. Ломмэн, ЭМЯ-ны Бодлого
Төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо
2 төслийн танилцуулга
- Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл
( Supporting the Development of an Education Sector Master Plan)