“Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан” (JFPR) үүсгэн байгуулагдсаны хорин жилийн ойн арга хэмжээ
2023/11/15

11 дүгээр сарын 9-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны зохион байгуулсан “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)” үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Азийн Хөгжлийн Банкны Япон Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Ш. Шимизү нар оролцов.
JFPR (хуучнаар АХБ-ны Ядуурлыг бууруулах Японы сан) нь Япон Улсын Засгийн газрын санаачлагаар Ази, Номхон далайн орнуудад ядуурлыг бууруулж, нийгмийн хөгжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны дэргэд байгуулагдсан бөгөөд, өнөөг хүртэл тус газар нутгийн 520-иод төсөлд 1 тэрбум орчим долларын санхүүжилт олгосон байна. Монгол Улсын нь АХБ-ны гишүүн орнууд дундаас хамгийн их буюу 75 төсөлд 120 сая долларын санхүүжилтыг авсан бөгөөд энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад тусламж болсоор ирсэн билээ.
Элчин сайд Х.Кобаяши тус үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “АХБ-ны ажилтнуудын хичээл зүтгэл болон Монгол Улсын Засгийн газрын удирдлага нь JFPR-ын төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал хөдөлгөгч хүч болсон бөгөөд Монгол Улсын эдийн засгийн цаашдийн өсөлт, хөгжлийг урагшлуулж, Монгол Улсын Засгийн газар нь хувийн хэвшил зэрэг оролцогчдыг эрэлхийлж, тэдэнд таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна” хэмээв.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг JFPR-ын төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн чадавхыг нийгэм даяар түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд, Япон Улсын ард түмэн болон АХБ-ны удирдлагуудыг дэмжлэг үзүүлсэнд нь талархлаа илэрхийлээд, цаашдын 10 жилдээ ч амжилттай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
АХБ-ны Япон Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Ш.Шимизү нь JFPR-ын 20 жилийн амжилтаас хуримтлуулсан туршлага, сургамжуудад тулгуурлан цаашдаа АХБ, Монгол Улсын Засгийн газар болон бусад холбогдох талуудын харилцааг улам гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.