“Japan Festival in Mongolia 2025” арга хэмжээ зохион байгуулагдав

2025/8/19
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
 8 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Japan Festival in Mongolia 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү фестивалийн үеэр Японы соёлыг танилцуулан, японтой холбоотой компаниуд өөрсдийн асарт бараа бүтээгдэхүүн дэлгэн тавихын зэрэгцээ япон ресторан, зоогийн газруудын хоол, ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаа явагдаж ойролцоогоор 38,800 хүн үзэж сонирхжээ.
 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэхдээ хоёр орны ард түмэн харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэн, хэлхээ холбоогоо улам бүр батжуулна хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.
 Тус Элчин сайдын яам өөрийн асартаа Монголын Кэндамагийн холбоотой хамтран кэндамаг танилцуулахын зэрэгцээ Косплей, Анимэ дууны тэмцээний шүүгчээр оролцож, Косплей тэмцээний эхний 2 байрын эзэн болоод Анимэ дууны тэргүүн байрны ялагч тус бүрт дэд шагнал болох Япон оронтой танилцах “JENESYS” хөтөлбөрт оролцох эрх олгов.
2 ЭСЯ-ны асар
3 Косплей, Анимэ дууны шагнал гардуулах үеэр