“JENESYS 2022” үдэлтийн арга хэмжээ (2 дахь ээлж)
2023/3/9
3 дугаар сарын 6-ны өдөр, тус ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд болсон Японы талаарх ойлголтоо нэмэгдүүлэх “JENESYS 2022” солилцооны хөтөлбөрийн 2 дахь ээлжийн оролцогчдыг үдэх арга хэмжээнд оролцов. Энэ хөтөлбөрийн зорилго нь хоёр орны харилцааг хойшид залгамжлан явах, мэдээллийг түгээн таниулах чадвартай залуучуудыг Японд урьж, Японы талаарх ойлголтоо нэмэгдүүлэн, Японы гадаад харилцаа, сэтгэл татам байдлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр идэвхтэй таниулан сурталчлах явдал юм. 3 дугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд хэрэгжих энэ хөтөлбөрт Монголоос нийт 50 залуус оролцож, японы өв соёл, спорт, мэдээлэл технологиос суралцан, япон айлд зочлох юм.
Дэд тэргүүн Ш.Кикүма тус хөтөлбөрийн ач холбогдлыг тайлбарлахдаа “Монгол залуус та бүхэн Япон оронтой бодитоор танилцаж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх нь маш чухал бөгөөд энэ үүднээс Японы Засгийн газраас “JENESYS” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Буцаж ирээд Японд өнгөрүүлсэн туршлага, үзэж харснаа эргэн тойрныхоо хүмүүстэй идэвхтэй хуваалцахыг хүсэж байна” хэмээн үдэж үг хэлэв.

Дурсгалын зураг