Элчин сайд М.Игавахара Jenesys хөтөлбөрийн үдэлтийн уулзалтад оролцов
2026/3/4
3 дугаар сарын 3-ны өдөр Элчин сайд М.Игавахара Япон орны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх Jenesys хөтөлбөрийн оролцогчдыг үдэх уулзалтад оролцлоо. Jenesys хөтөлбөр нь хоёр орны залуучуудын харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд энэ жил нийт 24 хүн 3-р сарын 4-нөөс 11-ний хооронд “Японы дипломат харилцаа, аюулгүй байдлын орчин, бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгт оруулах хувь нэмэр” болон “Японы соёлын түүх ба ирээдүй” сэдвийн дагуу зохион байгуулж буй хөтөлбөрт оролцох юм.
