“JENESYS 2022” Үдэлтийн арга хэмжээ
2022/12/5
12 дугаар сарын 5-ны өдөр, тус ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд болсон Японы талаарх ойлголтоо нэмэгдүүлэх солилцооны хөтөлбөр “JENESYS 2022”-т оролцогчдыг үдэх арга хэмжээнд оролцов. Энэ хөтөлбөр нь хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урьж Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн хамт Япон гадаад харилцаа болон сэтгэл татам байдал зэргийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй таниулан сурталчлах зорилготой хөтөлбөр юм. 12 дугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд болох энэ хөтөлбөрт Монголын 40 залуучууд оролцож японы шинжлэх ухаан, технологи, уламжлалт соёлоос суралцахаас гадна япон айлд зочлох юм.
Дэд тэргүүн Ш.Кикүма үдэж өгөн хэлсэн үгэндээ “Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн жил хүртэл цахимаар зохион байгуулагдаж байсан хэдий ч Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, "Япон, Монголын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил" хэмээх тэмдэглэлт ойн энэ жил Монголын 40 хүүхэд, залуучууд Япон руу явах гэж байгаад баяртай байна. Японд их зүйлийг сурч, үзэж харснаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаарай” хэмээв.

Дурсгалын зураг