Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”
2025/6/6

6 дугаар сарын 5-ны өдөр, Элчин сайд М.Игавахара буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 342 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсад аж үйлдвэрийн тогтолцоог төрөлжүүлэх гэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага, холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхыг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх өндөр чадвартай хүний нөөцийг бэлтгэх нь чухал асуудал болоод байгаа билээ. Япон Улс, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын залуу төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Энэ удаагийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр 2026 онд 16 хүртэлх төрийн залуу албан хаагч Японы их дээд сургуульд суралцах боломжтой болох юм. Тус хөтөлбөрийн үр дүнд бэлтгэгдсэн хүний нөөц нь цаашид салбар бүрд Монгол Улсын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох төдийгүй Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. http://jds-scholarship.org/(jds.mongolia@jice.org)