Дэд тэргүүн Ш.Кикүма “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төгсөгчдийн нэгдсэн уулзалтад оролцов.
2024/2/29

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдан Японы их сургуулиудад суралцаж ирсэн төгсөгчид болон хүлээн авагч их сургуулиудын төлөөллөөс бүрдсэн мэдээлэл солилцох нэгдсэн уулзалт 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтад оролцсон Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма хэлсэн үгэндээ “Засгийн газрын яам, агентлагуудад ажиллаж буй JDS тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид нь Япон Улсын хувьд үнэ цэнтэй хийгээд тус хөтөлбөрөөр бэлтгэгдсэн боловсон хүчин, тэдгээрийн хоорондын харилцаа холбоо хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна” гэв.
Монгол Улсад аж үйлдвэрийн тогтолцоог төрөлжүүлэх, хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага, холбогдох яам, газруудын засаглалын чадавхыг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэхэд өндөр чадвартай хүний нөөцийг бэлтгэх нь чухалд тооцогдож байна. Япон Улс Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд энэ хүрээнд JDS тэтгэлэгт хөтөлбөрөөр Монголын залуу төрийн албан хаагчдыг Японы их сургуулиудад магистр, доктор хүртэлх ахисан түвшинд суралцахад нь дэмжлэг болж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар бэлтгэгдэн гарсан төгсөгчид цаашид салбар бүрт Монгол Улсын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй хоёр орны харилцан ойлголцол, найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
Мөн энэ үеэр JDS төгсөгчдийн холбооны зүгээс 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Японы Ишикава мужийн Нотогийн хойгт газар хөдлөлтөд хандивлаж буй мөнгөн тусламжийг тус яамны нээсэн хандивын тусгай дансанд шилжүүлсэн тухай мэдэгдсэн юм. Энэхүү хандивыг Японы Засгийн газарт илгээж, орон нутгийн олон нийтийн байгууллагаар дамжуулан гамшигт өртсөн ард иргэдэд хүргэх юм.