22 дахь удаагийн “Хүний нөөцийг хөгжүүлэх (JDS) тэтгэлэгт хөтөлбөр”- ийн гурван талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болов

2023/6/28
 6 дугаар сарын 27-ны өдөр, 22 дахь удаагийн Хүний нөөцийг хөгжүүлэх (JDS) тэтгэлэгт хөтөлбөрийн гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол болж Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ш.Кикүма, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нар ололцов.
 Уг хөтөлбөрийн зорилготой нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчдыг Японы их, дээд сургуулиудад магистр докторын сургалтад хамрагдах боломжийг олгож, эх орондоо буцаж ирээд боловсон хүчний цөм нь болж Монгол Улсынхаа хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хүн хоорондын харилцаагаар дамжуулан Япон Улстай байгуулсан найрамдалт харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэх явдал юм. 2001 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрөөр магистр, докторын зэрэг хамгаалан төрийн албан хаагчид Монголын төр захиргааны байгууллага, Монгол банк зэрэг янз бүрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Дурсгалын зураг