Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”
2023/5/2

5 дугаар сарын 1-ний өдөр, Монгол улсын Сангийн яаманд Монгол улсад айлчилж буй Япон Улсын Гадаад Хэргийн дэд сайд Акимото Масатоши буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 266 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсад аж үйлдвэрийн тогтолцоог төрөлжүүлэх гэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага, холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхыг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх өндөр чадвартай хүний нөөцийг бэлтгэх нь чухал асуудал болоод байгаа билээ. Япон Улс, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын залуу төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Дэд сайд М.Акимото “тус хөтөлбөрийн үр дүнд бэлтгэгдсэн хүний нөөц нь цаашид салбар бүрд Монгол Улсын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцох төдийгүй “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” хэмээн мэндчилгээндээ дурдав. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг энэхүү хамтын ажиллагаа болон Япон Улсаас боловсон хүчин бэлтгэхэд олон жилийн турш үзүүлж ирсэн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд, Монгол Улсын хөгжлийг дэмжих чухал салбарт боловсон хүчин бэлтгэх талаар цаашид ч хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлэв.
Энэ удаагийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр 2024 онд 16 хүртэлх төрийн залуу албан хаагч Японы их дээд сургуульд суралцах боломжтой болох юм.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. http://jds-scholarship.org/(jds.mongolia@jice.org)