Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бүртгэл эхэлсэн тухай

2022/9/14
  1.  “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS* тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2022 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа:
  Магистрын хөтөлбөрийн бүртгэл: 9/1-11/2
  Докторын хөтөлбөрийн бүртгэл: 9/1-12/9
  *JDS: The Project for Human Resource Development Scholarship by Japanese Grant Aid
 
  1. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь 1) Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, 2) Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилт оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 19 улсад хэрэгжиж, 2021 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
 
  1. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ жилийг оруулаад нийт 400 оюутан залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 359 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
 
  1. Энэ жил 15 магистр оюутан, 1 докторын оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
 
  1. Дараах хуваарийн дагуу нээлттэй танилцуулга семинар зохион байгуулах ба оролцохыг хүсвэл хөтөлбөрийн вэбсайтаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай болно. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж зохион байгуулахаас гадна сургууль бүрийн танилцуулгыг хийхээр төлөвлөж байна.
1 2022 оны 9-р сарын 17 (Бямба), 11:00-12:30 цагт Цахимаар
2 2022 оны 9-р сарын 22 (Пүрэв), 18:30-20:00 цагт Танхимаар
3 2022 оны 10-р сарын 1 (Бямба), 11:00-12:30 цагт
 
 
  1. JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудсаас, эсвэл JDS Төслийн Монгол дахь Оффис (jds.mongolia@jice.org) -оос авна уу.

  Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр (2022)
  Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд
 
Энэ жил JDS-ийн докторын хөтөлбөрт сонгогдсон нэг оюутныг дээрх чиглэлээр суралцуулах ба зарчмын хувьд оюутнуудыг магистрын зэрэг хамгаалсан Японы их, дээд сургуулийн докторантурт элсүүлэх тул хүлээн авагч их сургууль нь зөвхөн дээрх их сургуулиудаар хязгаарлагдахгүй.
 
Дэд хөтөлбөр
(JDS Тэргүүлэх чиглэл)
Бүрэлдэхүүн хэсэг
(Хөгжлийн асуудал)
Хүлээн авах Их сургууль
Хүлээн авах тэнхим
Хүлээн авах хүний тоо
1. Эрүүл макро эдийн засгийн удирдлага ба хүчтэй засаглал 1-1 Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах 1-1-1 Төрийн санхүүгийн удирдлага Сайтамагийн Их Сургууль
 
Хүмүүнлэг, нийгмийн ухаан судлалын тэнхим
2
1-1-2 Олон нийтийн бодлого боловсруулалт Мэйжи Их Сургууль
 
Захиргаа, засаглал судлалын тэнхим
2
1-2 Амин чухал зах зээлийн эдийн засгийг дэмжих
 
1-2-1 Мөнгөний бодлого / хөрөнгийн зах зээлийн бодлого Олон Улсын Их Сургууль
 
Олон улсын харилцааны тэнхим
2
1-2-2 Бизнес / эдийн засгийн хуулийн тогтолцоо Кюүшүгийн Их Сургууль
 
Хуулийн тэнхим
1
2. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн тэнцвэртэй хөгжил
 
2-1 Аж үйлдвэрийн бодлого ба бизнесийн удирдлага
 
Олон Улсын Их Сургууль
 
Олон улсын менежментийн тэнхим
2
Хирошимагийн Их Сургууль
 
Хүмүүнлэг, нийгмийн ухаан судлалын тэнхим
2
2-2 Өсөлтийг дэмжих өндөр чанартай дэд бүтцийг хөгжүүлэх
 
Нагаока технологийн их сургууль
 
Барилга,хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим  
2
2-3 Хотын хүрээлэн буй орчны менежментийг сайжруулах
 
Цүкүбагийн Их Сургууль
 
Шинжлэх ухаан, технологи судлалын тэнхим
2
 
Нийт   15