Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 2021 оны бүртгэл эхэллээ

2021/9/9
  1. “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2021 оны бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа:
       Магистрын хөтөлбөр:9/1 (Лхагва) -10/27 (Лхагва) хүртэл
       Докторын хөтөлбөр: 9/1 (Лхагва) -12/10 (Баасан) хүртэл
 
  1. Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Энэхүү хөтөлбөр нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 21 улсад хэрэгжиж, 2020 оны байдлаар нийт 5,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна.
 
  1. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2016 он (2017 онд Япон руу явсан) -оос докторын хөтөлбөрт элсэлт авч эхэлсэн. Энэ онд суралцах 16 төрийн албан хаагчдыг оруулаад нийт суралцагчдын тоо 384 болж байна. Үүнээс 337 нь төгсөж ирээд төр захиргааны байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна..
 
  1. Энэ жил магистрын хөтөлбөрт 15 оюутан, докторын хөтөлбөрт 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэлээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Суралцах чиглэлийг дараах хүснэгтээс харна уу.
 
  1. 9-р сарын 13 (Даваа), 9-р сарын 18 (Бямба)-ны өдрүүдэд элсэлтийн танилцуулгыг цахимаар (Ажлын өдрүүдэд 18:30-аас, амралтын өдрүүдэд 11:00-аас) зохион байгуулна. Мөн хүсэлт гаргасан байгууллагууд дээр очиж зохион байгуулахаас гадна сургууль бүрийн танилцуулгыг мөн хийхээр төлөвлөж байна. Цахим танилцуулгад урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.
 
  1. JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудсаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффис (jds.mongolia@jice.org) -оос авна уу.
Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр (2021) Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд
Дэд хөтөлбөр
 
(JDS Тэргүүлэх чиглэл)
Бүрэлдэхүүн хэсэг
 
(Хөгжлийн асуудал)
Хүлээн авах Их сургууль
 
Хүлээн авах тэнхим
Хүлээн авах хүний тоо
1. Макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба удирдлага ба засаглалыг бэхжүүлэх 
1-1 Төрийн санхүүгийн удирдлагыг чадвахыг сайжруулах
1-1-1 Төрийн санхүүгийн удирдлага
Сайтамагийн Их Сургууль
Хүмүүнлэг, нийгмийн ухаан судлалын тэнхим
2
1-1-2 төрийн захиргаа  Мэйжи Их Сургууль
Захиргаа, засаглал судлалын тэнхим
2
1-2 Эрчимтэй зах зээлийн эдийн засгийгбүрдүүлэхэд чиглэсэн  дэмжлэг
 
1-2-1 Санхүүгийн бодлого , хөрөнгийн зах зээлийн бодлого
Олон Улсын Их Сургууль
Олон улсын харилцааны тэнхим
2
1-2-2 Бизнес , эдийн засгийн эрх зүйн тогтолцоо
Кюүшүгийн Их Сургууль
Хуулийн тэнхим
1
2. Хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтйиг хангах 2-1 Аж үйлдвэрийн бодлого ба бизнесийн удирдлага
Олон Улсын Их Сургууль
Олон улсын менежментийн тэнхим
2
Хирошимагийн Их Сургууль
Ахисан түвшний шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим
2
2-2 Өсөлтийг дэмжих өндөр чанартай дэд бүтцийг бүтээн байгуулах
Нагаока технологийн их сургууль
Иргэний барилга, байгаль орчны инженерчлэлийн тэнхим  
2
2-3 Хотын хүрээлэн буй орчны менежментийг сайжруулах
Цүкүбагийн Их Сургууль
Шинжлэх ухаан, технологи судлалын тэнхим
2
Энэ жил JDS-ийн докторын хөтөлбөрт сонгогдсон нэг оюутныг дээрх чиглэлээр суралцуулах ба  зарчмын хувьд оюутнуудыг магистрын зэрэг хамгаалсан Японы их, дээд сургуулийн докторантурт элсүүлэх тул хүлээн авагч их сургууль нь зөвхөн дээрх их сургуулиудаар хязгаарлагдахгүй.

JDS-ийн хөтөлбөрийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.