Япон-Монголын хамтын ажиллагааны “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ)-ын 10 жилийн ойн семинар, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа
2023/7/5

6 дугаар сарын 29-ний өдөр, Улаанбаатар хотноо Япон-Монголын хамтын ажиллагааны “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ)-ын 10 жилийн ойн семинар, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Япон Улсын Байгаль Орчны Дэд сайд И.Күнисада, Элчин сайд Х.Кобаяши, тус яамны Дэд тэргүүн Ш.Кикүма, Байгаль орчин, Аялал Жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг болон бусад төлөөллүүд оролцов.
Семинарын үеэр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг “Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн бодлого, хэрэгжилт, цаашид ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүлээлт” сэдвээр, Япон-Монголын ХКОМ-ын нарийн бичгийн дарга Л.Отгонцэцэг “Монгол Улс дах ХКОМ-ын хэрэгжилт” сэдвээр, Байгаль орчны яамнаас “ХКОМ-ын сүүлийн үеийн чиг хандлага” сэдвээр тус тус тайлбар хийсний дараа холбогдох байгууллага, компаниуд ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулсан.
Элчин сайд Х.Кобаяши хүлээн авалтын арга хэмжээний нээлтэд “Монгол Улс нь Япон Улстай ХКОМ-ын хамтын ажиллагааг эхлүүлсэн анхны түнш орон бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл нийт 10 болж 53,730 тонн нүүрстөрөгчийн кредит олгогдсон гэдгийг онцлоод, цаашид ч дэлхий дахинд үлгэр жишээ болох олон гайхалтай хамтын ажиллагааны үр дүн төрөн гарна хэмээн найдаж байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.