JCI(Junior Chamber International) Монгол байгууллагын удирдлагуудтай уулзав

2020/3/23
a
 3 дугаар сарын 17-ны өдөр Элчин сайд Х. Кобаяши JCI Монгол байгууллагын М. Золбадрах ерөнхийлөгч, Ж. Дамдинцэрэн дэд ерөнхийлөгч, С. Мөнхдэлгэр ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзаж, Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон JCI Монгол байгууллага байгуулагдсаны 30 жилийн ой давхацсан 2022 онд ач холбогдол бүхий хамтарсан арга хэмжээ зохион байгуулахыг зорьж, бизнес болон олон улсын харилцаа зэрэг төрөл бүрийн салбар дахь хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
JCI Монгол байгууллага нь 1992 онд байгуулагдан, одоогийн байдлаар улс даяар нийт 15 салбар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд залуучуудыг хөгжүүлэх гол зорилгоо болгосон ТББ бөгөөд олон олон нийгмийг хөгжүүлэх олон ажлууд, бизнес нетворкинг хийж ажиллаж байна.