“I Love Sushi” Япон сангийн нүүдлийн үзэсгэлэнгийн нээлт болов
2025/6/30

6 дугаар сарын 27-ны өдөр “I Love Sushi” дэлхийг тойрон аялаж буй нүүдлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнг Япон сан, Японы ЭСЯ, Монгол Арт Галерей хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн танхимд Японы уламжлалт хоолны нэг төлөөлөл болох “Сүши” болон түүний үүсэл, өнөөг хүртэлх түүхэн хувьслыг дэлгэн харуулах бөгөөд сүши болон далайн амьтдын бодит мэт гоёмсог үзмэр, Эдогийн үед сүши зурагт хэрхэн дүрслэгдсэн зэрэг олон сонирхолтой бүтээлтэй танилцах болно.
Уг үзэсгэлэн нь дэлхийн 29 хот, улсаар тойрон аялаж олон хүний таашаалыг хүртсээр иржээ. Таныг үзэсгэлэнгийн танхимд зочлон ирж, таны мэдэхгүй сүши ертөнцөөр тавтай аялахыг урьж байна.
Үзэсгэлэнгийн гарах хуваарь:
Нээлттэй өдрүүд: 2025 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 17-ныг хүртэл /өдөр бүр/
Хаана: Монгол Арт Галерей
Цаг: 10:00-18:00 /үнэ, төлбөргүй/