Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд ном хүлээлгэн өгөв

2025/3/26
1 Элчин сайд М.Игавахара, Захирал Ч.Мөнхтуул нар яриа өрнүүлж санал солилцов.
2 Ном хүлээлгэн өгсөн гэрчилгээг гардуулав
   3 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайд М.Игавахара ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд зочилж, Ниппон сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн Бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “READ JAPAN PROJECT” төслөөс бэлэглэсэн 180 номыг хүлээлгэн өглөө. Энэхүү төслийн зорилго нь Японтой холбоотой англи хэл дээр хэвлэгдсэн ном бүтээлийг дэлхийн олон орны их дээд сургууль, судалгааны байгууллагуудад бэлэг болгон илгээж, Япон орны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг.
   Тус хүрээлэнгийн захирал, доктор Ч.Мөнхтуул, эдгээр номыг хүлээн авч байгаад талархал илэрхийлэн, Японы талаарх ойлголтоо нэмэгдүүлж, судалгааны ажилд ашиглахад тун ач холбогдолтой болохыг дурдлаа.
3 “Knowledge Hub” номын сантай танилцав