Хавдар Судлалын Үндэсний Төвд хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”
2019/4/17
3 сарын 11-ний өдөр, “Хавдар Судлалын Үндэсний Төвийн дээврийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Такаока болон ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нар гарын үсэг зурсан бөгөөд энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцов.
Тус төв нь 1961 онд байгуулагдаж Монгол улсын хэмжээнд гурван шатлал бүхий эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилд 11.000 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж, 100.000 орчим өвчтөн амбулатороор үйлчлүүлдэг нэр хүнд бүхий том эмнэлэг юм. Гэвч Монгол улсын хавдрын төрөлжсөн мэргэжилийн тусламж үйлчилгээг үзүүлдэг тус байгууллагын дээвэр олон жилийн эдэлгээний улмаас хуучирч муудан, үргэлжилсэн их борооны ус нэвтэрч тоног төхөөрөмжид нөлөөлөх, цаашлаад эмчилгээний үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгараад байсан юм.
Өнгөрсөн зун Японы баруун нутгаар их хэмжээний бороо орж, олон Монгол иргэдээс тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлт ирүүлж байсан тухайн үед тус эмнэлэг нь борооны усанд автсанаас болж ихээхэн хохирол учирсан тухай мэдэж Японы Элчин сайдын яамны зүгээс тусламж үзүүлэх тухайгаа уламжилсан билээ. “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд дээврийг бүрэн гүйцэт засварлах боломжгүй хэсгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн шийдвэрээр Монгол улсын Засгийн газрын хөрөнгөөр засварлах болсон юм.