Элчин сайд Х.Кобаяши УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав
2023/1/27
1 дүгээр сарын 25-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж өнгөрсөн онд тохиосон Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ололт амжилтын талаар бататгахын зэрэгцээ өнгөрөгч оны 11 сард хоёр орны төр, засгийн тэргүүн нар санал нэгдсэн “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаанд суурилсан Япон, Монголын харилцааг бэхжүүлэх бодлогын талаар санал бодлоо солилцов.