“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах” төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов
2026/11/5
Буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
Дурсгалын зураг
11 дүгээр сарын 3-ны өдөр, Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод үзүүлэх дэмжлэг туслалцааг бэхжүүлэх зорилготой “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах” төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдав. Ёслолд Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн К.Кондо болон Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Энэхүү төсөл нь Япон Улсын Засгийн газраас “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан” (JFPR)-аар дамжуулан олгох 2 сая ам.доллар, АХБ-ны Азийн хөгжлийн сан (ADF)-аас олгох 1 сая ам.доллар болон Монгол Улсын Засгийн газрын 1 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжинэ. Япон Улсын Засгийн газар нь JFPR-аар дамжуулан 20 гаруй жилийн турш Монгол Улсад ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү төсөл нь Япон, Монгол, АХБ хоорондын олон жилийн хамтын ажиллагааг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах чиглэлээр улам өргөжүүлж буйгаараа онцлог юм.
Төслийн хүрээнд дөрвөн сургуулийн дотуур байрыг аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг хангасан орчин үеийн байгууламж болгон шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулан нийт 19,500 орчим сурагчийг аюулгүй орчинд суралцах нөхцөлөөр хангана. Түүнчлэн 12 сургуульд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод чиглэсэн сэргээн засах, эргэн нийгэмшүүлэх зэрэг дэмжих үйлчилгээг бэхжүүлэх, цахим орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэхтэй холбоотой бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, хүүхдийн нэр төр, аюулгүй байдал, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй нийгмийн тулгамдсан асуудал юм. Япон Улсын Засгийн газар нь “Хүний аюулгүй байдлыг хангах” үзэл баримтлалын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүн бүр хүчирхийлэл, айдас хүйдсээс ангид, амар тайван амьдрах боломжтой нийгмийг цогцлоохыг чухалчилж ирсэн. Цаашид ч Монгол Улсын Засгийн газар, АХБ болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод үзүүлэх дэмжлэг туслалцааг бэхжүүлэх замаар бүх эмэгтэйчүүд, хүүхдүүд нэр төр, аюулгүй байдлаа хамгаалуулан, амар тайван амьдрах, суралцах боломжтой, хүн бүрт тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоох үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно.