"Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих" төслийн хүрээнд "Багш, тусгай хэрэгцээт боловсрол" тэтгэлэгт сургалтад хамрагдах багш нарт батламж гардуулах арга хэмжээ болов
2024/10/10

10 дугаар сарын 9-ний өдөр, Боловсролын яаманд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” хөрвөх сургалтад хамрагдах багш, суралцагсдад батламж гардуулах арга хэмжээ болж, Японы ЭСЯ-ны дэд тэргүүн К.Кондо, БЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон холбогдох хүмүүс оролцов.
Боловсролын дэлхийн түншлэл (GPE)-ээс олгосон 5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын орчныг сайжруулахад чиглэсэн тэгш хамран сургах боловсролыг дэмжих үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хэрэгжих “Багш, тусгай хэрэгцээт боловсрол” хөрвөх сургалтаар МУБИС дээр нийт 18 багш нэг жилийн турш тусгай хэрэгцээт боловсролын ноу-хауг эзэмших ба сургалт дууссаны дараа тус тусын орон нутагтаа эзэмшсэн мэдлэгээ түгээж ажиллах юм.
Дэд тэргүүн К.Кондо хэлсэн үгэндээ, хүүхэд бүрт өндөр чанартай боловсрол олгох нь боловсролын орчинд нь хүүхдүүдэд хөгжлийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх соёлыг төлөвшүүлж, илүү эрх тэгш, баялаг нийгмийг цогцлооход ач холбогдолтой болохыг онцлон, “Шашин шүтлэг, хүйс, нийгмийн гарал, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран хүүхэд бүр өөрийн нутаг, орныхоо сургуульдаа явах боломжоор хангагдаж, ирээдүйд тэдгээр хүүхдүүд өөрсдийн онцлог, давуу талаа ашиглан олон салбарт амжилттай ажиллах нийгэм бүрэлдэн бий болно гэдэгт найдаж байна” хэмээв.