“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн нээлтийн арга хэмжээ болов
2022/11/1
10 дугаар сарын 27-ны өдөр, Боловсрол, шинжлэх ухааны яаманд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн нээлтийн арга хэмжээ болж, Элчин сайд Х.Кобаяши, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох хүмүүс оролцов.
Энэхүү төслийн зорилго нь боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах явдал бөгөөд Монгол Улсын бага боловсролын салбарын тэргүүлэх чиглэл болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах зорилго бүхий “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн үдийн хоол”, цахим болон танхимын сургалтыг хослуулах “Хосолсон сургалт” гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байх юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд зориулж Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллага (GPE) -аас 5 сая ам долларын санхүүжилт олгож байгаа билээ. Япон Улс нь тус санхүүжилтийн зарцуулалт, хэрэгжилтийг зохицуулах зохицуулагч агентлагийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Нээлтийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэхүү төсөл хэрэгжсэнээр шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас үүдэлтэй 2 жилийн сургалтын хоцрогдлыг арилгахад тус дөхөм болно гэж найдаж байна” хэмээв.
Элчин сайд Х.Кобаяши “Япон Улс нь өнөөг хүртэлх боловсролын салбар дахь ололт амжилтууддаа тулгуурлан цаашид ч Боловсрол, шинжлэх ухааны яам болон хөгжлийн түншүүдийнхээ хамтаар гар нийлэн Монголын боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн нээлтийн арга хэмжээнд оролцогчид