Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав
2026/7/9
Гарын үсэг зурж буй нь
Гарын үсэг зурсны дараа
7 дугаар сарын 9-ний өдөр, Элчин сайд М.Игавахара Сангийн сайд З.Мэндсайханы хамт 289 сая иен хүртэлх үнийн дүн бүхий буцалтгүй тусламжийн төсөл болох “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсад аж үйлдвэрийн тогтолцоог төрөлжүүлэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага, холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхыг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх өндөр чадвартай хүний нөөцийг бэлтгэх нь чухал асуудал болоод байгаа билээ. Япон Улс, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын залуу төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Сангийн сайд З.Мэндсайхан улс төр, эдийн засаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарт нягт хамтран ажиллаж, байнгын дэмжиж ирсэн Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлэхийн сацуу “Олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд тууштай хувь нэмэр оруулж ирсэн Япон улстай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа урт удаан хугацаанд өргөжин бэхэжнэ” гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Энэ удаагийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр 2027 онд 15 төрийн залуу албан хаагч Японы их дээд сургуульд суралцах боломжтой болох юм. Японд суралцаж хуримтлуулсан мэдлэг, туршлага нь хүн бүрийн хувьд үнэт зүйл нь болж, цаашид Монгол Улсын хөгжил дэвшил болон Япон, Монголын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
http://jds-scholarship.org/ (jds.mongolia【@】jice.org)

Дурсгалын зураг