Дорноговь, Баян-Өлгий, Увс болон Завхан аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2019/4/19


3 сарын 27-ны өдөр “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Японы ЭСЯ-ны өргөөнд Элчин сайд Масато Такаока, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар оролцлоо.
4 төслийн танилцуулга:
4 төслийн танилцуулга:
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн дотуур байр болон Насантуршийн боловсролын төвийн засварын төсөл
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн засварын төсөл
- Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн төсөл
- Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засварын төсөл тус тус болно.



