Дорнод аймагт хэрэгжүүлэх Япон улсын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”
2019/4/19
3 сарын 18-ны өдөр, Дорнод аймгийн Чойбалсан сумын цэцэрлэгийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Такаока болон Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар гарын үсэг зурав.
Энэхүү төслйн хүрээнд 1965 онд үүсж байгуулагдсан Чойбалсан сумын цэцэрлэгийн засварын ажлыг хийх юм. 1990 онд баригдсан тус цэцэрлэгийн одоогийн хичээлийн байр хуучирч муудсанаар дээврээс борооны ус гоожин, цонх хаалга, дотор засал, цахилгаан, бохир усны шугам элэгдэж муудсан байна. Бие засах газар нь цэцэрлэгийн гадна талд байдаг бөгөөд хүүхэд болон багш ажилчдад тун хүндрэлтэй байдаг. Иймд Японы тусламжаар цэцэрлэгийн хичээлийн байрыг засч, тус цэцэрлэгт өсч хүмүүжиж буй 140 орчим хүүхэд болон 24 багш ажилчид, тохь тухтай орчинд сурч ажиллах боломж бүрдэх юм.
Гарын үсэг зурах ёслолд тус аймагт ажиллаж байгаа ЖАЙКА-ийн Олон улсын байгууллагын сайн дурын 4 гишүүн мөн оролцов. Энэхүү арга хэмжээний үер тус аймгийн сурагчид Японы “Төрсөн нутаг” дууг дуулж сонирхуулав.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Аймгийн дунд сургуулийн сурагчидтай хамт

Чойбалсан сумын цэцэрлэгийн хүүхэд багачууд