Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт Өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн засварын төсөл хэрэгжих болов
2018/12/17
2018 оны 12-р сарын 6-ны өдөр, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 103-р цэцэрлэгийн засварын төслийн гэрээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар гарын үсэг зурлаа.
Зүүнээс баруун тийш үргэлжлэх Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг нь хойноосоо урагшаа чиглэлд байралдаг ба тус дүүрэгт яам тамгын газар, музей, банк санхүүгийн болон жижиг, дунд хувийн хэвшлийн байгууллагууд байрладаг төвийн хэсэг бөгөөд хотын хойд хэсгийн гэр хороолол хүртэл дамнаж байрладаг онцлогтой.
1986 онд байгуулагдсан бөгөөд хотын хойд хэсгийн гэр хороололд байдаг 103-р цэцэрлэгт одоогийн байдлаар 500 гаруй хүүхэд багачууд сурч хүмүүжиж байна. Олон жил ашигласнаас болж гадна хана өмхөрч, цонх нь гажиж муудсан. Багш ажилчид цонхыг дулаалах, скочоор хааж наах зэргээр дор бүрд нь засдаг боловч бага насны, дархлаа муутай хүүхэд багачуудын хувьд ханиад амархан тусах байдалтай байсан.
Тус дүүрэгт Япон улсын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр 37-р сургууль, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах, гамшигт тэсвэртэй зэргийг бүх талаас нь харгалзан үзсэн Монголын анхны загвар дунд сургууль барихаар төлөвлөж байна. 103-р цэцэрлэгийг төгссөн хүүхдүүд Японы тусламжаар баригдсан бага сургуульд суралцах боломжтой болж байна.
Гарын үсэг зурах ёслолд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар олон жил ажилсан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболд оролцож энэхүү засварын төсөл хэрэгжүүлэх болсонд талархалаа илэрхийлэв.