“Улаанбаатар хотын бүрэн дунд сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-өөр баригдах Чингэлтэй дүүргийн 7-р хорооны сургуулийн шав тавих ёслол

2018/8/31
   8 дугаар сарын 24-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Улаанбаатар хотын бүрэн дунд сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-өөр баригдах Чингэлтэй дүүргийн 7-р хорооны сургуулийн шав тавих ёслолд оролцов.
            “Улаанбаатар хотын бүрэн дунд сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-өөр Улаанбаатар хотод нийт 2.4 тэрбум орчим иенээр, 4 сургуулийн барилгыг барихаар төлөвлөж байна.
            Эдгээр 4 сургууль нь өнөөг хүртэлх сургуулиудаас өөр ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тохиромжтой, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй зэрэг олон улсын стандартыг хангасан, Монголын ойрын ирээдүйн загвар болох өндөр чанартай сургууль болно.
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Такаока


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэндчилгээ дэвшүүлэв


Элчин сайд М.Такаока хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөв