Элчин сайд М.Игавахара МУИС-ийн Нагояагийн Их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд зочилж ном гардуулан өгөв

2024/2/22
1 Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд ном хүлээлгэн өгсөн гэрчилгээг гардуулав
2 Элчин сайд М.Игавахара Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвтэй танилцав
    2 дугаар сарын 22-ны өдөр Элчин сайд М.Игавахара МУИС-ийн Нагояагийн Их сургуулийн японы эрх зүйн боловсрол, судалгааны төвөөр зочлов. Тус төв МУИС болон Нагояа Их сургуулийн хамтын ажиллагааны дүнд 2006 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш 100 гаруй төгсөгч бэлтгэн гаргаж, хууль зүйн салбар төдийгүй эрдэм шинжилгээ, улс төр, эдийн засаг болон бусад салбарт Япон, Монгол орныг холбох гүүр болон идэвхтэй ажиллаж байна. Элчин сайд М.Игавахара тус төвтэй танилцсаны дараагаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаатай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.

    Мөн энэ үеэр Ниппон сангийн дэмжлэгтэйгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлдэг “The Read Japan Progejct” төслөөр ирүүлсэн нийт 50 номыг гардуулан өглөө. Энэхүү төсөл нь Япон орны талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилготой бөгөөд дэлхийн олон орны их сургууль, судалгааны байгууллагад японтой холбоотой англи хэлээр хэвлэгдсэн номыг бэлэг болгон илгээдэг юм.
3 Элчин сайд М.Игавахара болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа
4 Багш, оюутнуудын хамт