“Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн хамтарсан тоглолт зохион байгуулагдав
2026/9/29
Мэндчилгээ дэвшүүлж буй Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч К.Кондо
МХО-ны үндэсний хөгжмийн “НҮҮДЭЛ” чуулга
9 дүгээр сарын 25-ны өдөр Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч К.Кондо тус яамны дэмжлэгтэйгээр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдсан “Ирээдүйн төлөө хамтдаа” Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолтын нээлтийн ёслолд оролцов.
Тус тоглолтод Японы бизнесийн байгууллагын удирдлагуудаас бүрдсэн “HERO'S CLUB”-ийн вадайко буюу япон бөмбөрийн хамтлаг болон Монголын Хүүхдийн ордны үндэсний хөгжмийн “НҮҮДЭЛ” чуулга хамтран уран бүтээлээ толилуулж, хоёр орны соёл, урлагийн талаарх харилцан ойлголтыг гүнзгийрүүллээ. Уг тоглолт япон бөмбөрийн сүр жавхлант хэмнэл, хүүхэд багачуудын уран яруу хөгжимтэй хослон үзэгчдийн халуун алга ташилт дор болж өндөрлөлөө.

Япон бөмбөрийн “Hero’s Club”
Хамтарсан тоглолтын үеэр