Элчин сайдын мэндчилгээ
2025/3/1
Та бүхэнд шинэ оны баярын мэндийг дэвшүүлье.
Өнгөрсөн 2025 онд Япон, Монгол хоёр орны харилцааны тухайд сэтгэлд хоногшсон, ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жил, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний 35 жил, мөн Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэг байгуулагдсаны 30 жил зэрэг тэмдэглэлт ой тохиож, хоёр орны өнөөг хүртэлх замналаа эргэн харж, хэтийн төлөвөө Монголчууд Та бүхэнтэй хамтдаа тодорхойлох үнэ цэнтэй олон боломж гарсанд баяртай байна.
Ялангуяа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Айлчлалын үеэр тэд Ерөнхийлөгч болон түүний гэргийн зохион байгуулсан албан ёсны угтах ёслол, төрийн хүндэтгэлийн зоог болоод Монголын түүх, соёл, уламжлалыг хүндэтгэн Үндэсний их баяр наадмын олон арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Чингис хаан Үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, Хустайн байгалийн цогцолборт газар зэрэгтэй танилцсан билээ. Мөн Япон Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны талбар болох боловсролын байгууллагууд болон Цог Жавхлант Эзэн Хааны судалгааны сэдэв болох “Ус”-тай холбоотой байгууламжийг үзэж сонирхсон юм. Цаашлаад Япон иргэдийн дурсгалын цогцолборт цэцэг өргөн, эх орноосоо алс хол, бусдын эрхээр амьдарч, харь нутагт нас барсан иргэддээ хүндэтгэл илэрхийлсэн билээ.
8 өдөр үргэлжилсэн айлчлалын үеэр Монголын ард түмэн болон Монголд оршин суугаа япон иргэд Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатныг халуун дотноор хүлээж авч байсан нь Элчин сайдын яамны хамт олон бидний хувьд ч мартагдашгүй гүн сэтгэгдэл төрүүлсэн билээ. Монголын ард иргэд, тэр дундаа хүүхэд залуучуудтай элэгсэг дотно яриа өрнүүлэхдээ инээмсэглэл тодруулан, илэн далангүй хандаж буй Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатны дүр төрхөөс Монголд хэр их хүндэтгэлтэй хандаж буй нь мэдрэгдэж байлаа. Тэдний энэхүү дүр төрхийг хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр нийтэд дамжуулж байсан нь хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн, улам бүр ойртуулсан мэт санагдаж байна. Энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлэн, халуун дотноор хүлээн авсан хүн бүрт чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлье.
Хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэн энэхүү айлчлал нь эрт эдүгээгээс өнөөг хүртэлх олон хүний хүчин чармайлтын дүнд байгуулсан бүхий л салбар дахь хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлон харуулсан бөгөөд залуу үеийнхэний манлайлал дор цаашид бүтээх хоёр орны харилцааны ирээдүйг үргэлжид гэрэлтүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.
Ингээд Рэйвагийн 8 дугаар онд “Морь” жил гарч байна. Монголчуудын хувьд морь бол эртнээс ахуй амьдралынх нь салшгүй нэг хэсэг, сайн нөхөр байж ирсэн бөгөөд эрч хүч, эрх чөлөө, хөгжил дэвшлийн бэлгэдэл билээ. Энэ жил Та бүхний хувьд уудам талаар дүүлэн давхих хүлэг морь мэт хийморь золбоотой, цог жавхаатай гайхалтай сайхан жил болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
ЭСЯ-ны хамт олон бид энэ жил мөн адил Япон, Монгол хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Ялангуяа, бидний ирээдүй болсон залуу хойч үеийнхэний харилцааг дэмжин, “Хүн төвтэй” хамтын ажиллагааг бэхжүүлснээр хоёр орны “Энх тайван ба хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бодитой болгон, бүс нутаг болоод дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах болно. Энэ онд ч Та бүхнээс үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна.

Рэйвагийн 8 дугаар он (2026 он), 1 дүгээр сарын 1-ний өдөр
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Игавахара Масарү