Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралтай уулзалт хийв

2025/8/18
1
2
      8-р сарын 18-ны өдөр Элчин сайд М.Игавахара нь Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Япон, Монголын харилцаа, ялангуяа эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.
      Элчин сайд М.Игавахара 7-р сард Японы Цог Жавхлант Эзэн хаан, Эрхэм дээд хатны Монгол Улсад хийсэн айлчлал нь утга төгөлдөр болсныг, мөн Осака-Кансай экспогийн үеэр зохион байгуулагдсан "Монголын үндэсний өдөр" өдөрлөг амжилттай болсон талаар дурдаж хоёр орны найрсаг харилцааны боломж нэмэгдэж буй энэ үед эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүлээлт өндөр байгааг илэрхийлэв.
      Энэ уулзалтын үеэр хоёр улсын итгэлцлийг үндэс болгож, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр EPA-гийн үр ашигтай хэрэгжилт, иений хөнгөлөлттэй зээл зэрэг тодорхой арга хэмжээгээр дамжуулан эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхээ дахин бататгаж, цаашид төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ.