2024 оны 3 дахь удаагийн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болов
2024/12/6

12 дугаар сарын 5-ны өдөр Элчин сайдын өргөөнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог билээ. Энэ удаа дараах эрхэм болон байгууллагад дээрх өргөмжлөлийг хүртээлээ.
Ёслолын ажиллагаанд тус өргөмжлөл хүртсэгсдийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон бөгөөд Элчин сайд М. Игавахара эдгээр эрхмүүдийн амжилтыг өндрөөр үнэлэн тус бүр өргөмжлөлийг гардуулав.
・Кино найруулагч П.Золжаргал
Кино найруулагч П.Золжаргал Японы Обирин их сургуульд кино урлагийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд хэд хэдэн кино уран бүтээлээрээ дамжуулан Монголын нийгмийн асуудлыг хөндөн, дэлхийн олон орны үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөн, тэдний ойлголт, хандлагыг өөрчлөхөд эерэгээр нөлөөлж байна. Япангуяа түүний “Баавгай болохсон” кино нь 24 дэх удаагийн “Токио Фильмекс” олон улсын кино наадмаас шүүгчдийн тусгай шагнал, үзэгчдийн шагнал хүртэж байсан бол Монголоос анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Каннын олон улсын кино наадмын “Тодорхой нэгэн өнцөг” ангилалд шалгарч олон улсын кино наадмуудаас өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
・МҮОНР-ийн “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн хэлтэс, япон хэлний редакц
“Монголын дуу хоолой” радио нэвтрүүлгийн япон хэлний редакци 1989 оноос хойш 35 жилийн турш өдөр бүр 30 минут Монголын тухай мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийг япон хэлээр сонсогч түмэнд хүргэж, олон жил хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээж ирсэн билээ. Тус нэвтрүүлэг нь япончуудын хувьд Монголын талаарх үнэ цэнтэй мэдээллийн эх сурвалж болохоос гадна хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд олон жил чухал үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.