“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх ёслол
2026/5/5
“ALL LIFE LINE NET” ТББ-ын Тэргүүн Кидокоро Такүо үг хэлэв
Сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөв
2025 оны санхүүгийн жилд Японы TББ-тай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-өөс боловсруулсан байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах воркшоп болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслол МУБИС-д 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү төслийг Японы "All Life Line Net" ТББ-аас МУБИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд төслийн хүрээнд Монголын бага ангийн сурагчдад байгалийн шинжлэх ухааны хичээлийг илүү сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор туршилтын хэрэглэгдэхүүн бэлтгэж тараах мөн багш нарт эдгээр хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар заах арга зүйн сургалтыг зохион байгуулдаг юм.
Энэ удаагийн воркшопд Улаанбаатар хотын 60 сургуулийн нийт 110 багш оролцсон ба шинээр боловсруулсан 3 төрлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг (хөшүүргийн систем, соронзон харилцан үйлчлэл, агаарын чийгшил болон температур хэмжигч) хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулсны дараа сургууль бүрт тус хэрэгдэгдэхүүнийг хүлээлгэн өглөө. Энэхүү төслөөр дамжуулан бодит туршилтуудыг байгалийн ухааны хичээлд нэвтрүүлснээр монгол хүүхдүүдийн шинжлэх ухааныг шимтэн сурах сонирхлыг нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна.
※ Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж гэдэг нь: Хөгжиж буй улс орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд Япон Улсын Засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.

Арга хэмжээнд оролцсон зочид