“Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион бүтээж үйлдвэрлэсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болов

2024/9/26
1 Дурсгалын зураг
2 Элчин сайд М.Игавахара сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөв
 9 дүгээр сарын 25-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлдэг “Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглах талаарх семинар болон тус сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцов.
 Энэхүү төсөл нь Японы төрийн бус байгууллага “All Life Line Net” болон МУБИС-ийн харьяа “Монозүкүри” төв хамтран хэргжүүлж буй бөгөөд бага сургуулийн сурагчид байгалийн ухааны хичээлийг сонирхон суралцахуйц  сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэн зохион бүтээж, сургуулиудад түгээхийн зэрэгцээ багш нарт зориулан тус сургалтын хэрэглэгдэхүүнийг хичээлдээ хэрхэн ашиглах талаарх сургалтыг ч хэрэгжүүлж байна.
 Энэ удаад 1 чавхдаст хөгжим, спектрометр зэргийг ерөнхий боловсролын 50 сургуульд хүлээлгэн өгсөн бөгөөд МУБИС-д зохион байгуулагдсан тус семинарт хөдөө орон нутгаас 100 гаруй багш нар хүрэлцэн ирж оролцов. Уг төслийн хүрээнд туршилтад суурилсан байгалийн ухааны хичээлийг сурагчдад зааснаар байгалийн ухааны хичээлийг улам илүү шимтэн судлах хүүхдүүд нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.