Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2025/9/5

9 дүгээр сарын 5-ны өдөр, Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгт Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд М.Игавахара цэцэрлэгийн анги танхим өвлийн улиралд маш хүйтэн бөгөөд сургалтын орчин гэхэд хүнд нөхцөлд байгааг дурдаад энэ удаагийн төсөл нь тус цэцэрлэгийн хүүхэд багачууд багш ажиллагсдын сургалтын орчин сайжрахад хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгааг илэрхийлэв.
Мөн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус дүүргийн хүүхэд багачуудад ээлтэй орчин бүрдэж байгаад дүүргийн иргэд болон тус цэцэрлэгийн хамт олныг төлөөлж талархал илэрхийлье хэмээв.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах бөгөөд гадна фасадыг засаж, цонх болон хаалгуудыг солино. Уг ажил хийгдсэнээр цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилтнуудад эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 617 дахь, Баянгол дүүрэгт хэрэгжих 19 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 126,836 ам.доллар юм.