Элчин сайд М.Игавахара олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов
2024/8/6
Соёл-Эрдэм дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Макихара мэндчилгээ дэвшүүлэв
Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
8 дугаар сарын 4-ний өдөр Элчин сайд М.Игавахара ЭСЯ-наас дэмжлэгтэйгээр, Соёл-Эрдэм дээд сургууль болон Японы Оберин их сургууль хамтран зохион байгуулсан 7 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.
“Шилийн булаг” жуулчны баазад болсон уг арга хэмжээний үеэр Элчин сайд М.Игавахара нээж үг хэлэхдээ “Өнөөдрийн бага хурлаар олон салбарын бүхий л хамтын ажиллагааны суурь нь “Хүн” гэдгийг дахин нотолж, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр орны харилцааг авч явах боловсон хүчинг олноор бэлтгэн гаргахыг хүсэж байна” гэв.

Оберин их сургуулийн захирал Х.Хатаяма мэндчилгээ дэвшүүлэв
Элчин сайд М.Игавахара хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөв