“Улаанбаатар хотын бүрэн дунд сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-өөр баригдах Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн шав тавих ёслол

2018/11/2
10 дугаар сарын 5-ны өдөр, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Улаанбаатар хотын бүрэн дунд сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-өөр баригдах Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа нар оролцов.
Төслийн хүрээнд өнөөг хүртэлх сургуулиудаас ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тохиромжтой, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй Монголд загвар сургууль болох 4 сургуулийн барилга барих юм.

                                    
                   Элчин сайд М. Такаока, БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа                          Сургуулийн барилга баригдах газар
                                              нар шав тавьж буй нь

                                                                           
                                                          /зүүн талаас/ БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа, Элчин сайд М. Такаока,
                                                                                Нийслэлийн Засаг даргын орлогч Ш. Анхмаа