“Улаанбаатар хотын бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн нээлтийн ёслол болов
2021/8/13

8 дугаар сарын 13-ны өдөр, Япон Улсын Засгийн газрын буцалгүй тусламжаар хэрэгжсэн “Улаанбаатар хотын бага дунд сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн нээлтийн ёслол болж өнгөрлөө.
Ёслолын арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар оролцов.
Тус төслөөр баригдсан 4 сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах боломжийг хангасан, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй цогц шийдлээр баригдсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ Японы ард түмэнд талархахын зэрэгцээ тус сургуулийг ЕБС-ийн стандарт, загвар сургууль болгоно хэмээв.
Элчин сайд Х.Кобаяши энэ сургуульд сурч буй хүүхэд багачууд Монгол Улсын ирээдүйг авч явах боловсон хүчин болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.