Япон хэлний 5 дахь удаагийн олимпиад болов
2025/4/17

2025 оны 4 дүгээр сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын Наран сургуулиас зохион байгуулдаг япон хэлний 5 дахь удаагийн олимпиад болж өндөрлөлөө. Тус ЭСЯ дэмжин оролцсон энэхүү олимпиадад Улаанбаатар хот, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн нийт 22 сургуулийн 280 орчим сурагчид хэлний мэдлэгээ сорин оролцлоо.