Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Япон Улс ба Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, хөгжүүлэх нь” сэдэвт семинар зохион байгуулагдав
2022/12/19

Элчин сайд Х.Кобаяши 12 дугаар сарын 15-ны өдөр, Япон Улсын Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсээс Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Япон Улс ба Монгол Улсад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, хөгжүүлэх нь” сэдэвт семинарт оролцов. Цахим хэлбэрээр зохион байгуулагдсан уг семинарын зорилго нь хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн чухлыг ард иргэдэд ойлгуулснаар хоёр орны хууль, эрх зүйн салбар дахь хамтын ажиллагаа, уялдаа холбоог улам бүр хөгжүүлэх явдал юм.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхийн төлөө Япон, Монгол хоёр орны хууль зүйн салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Энэхүү семинарт өмгөөлөгч К.Инаба МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, өмгөөлөгч М.Исои, Кюүшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал М.Токүмото, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Батбаяр, өмгөөлөгч Г.Давааням нар оролцон сонирхолтой илтгэл тавив.