Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх тухай хамтарсан хэвлэлийн бага хурал болов.
2022/1/18


1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд Элчин сайд Х.Кобаяши болон Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх тухай хамтарсан хэвлэлийн бага хурал хийв. Элчин сайд Х.Кобаяши 50 жилийн ойн лого тэмдэг болон энэ жил зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээний тухай танилцууллаа. Тэрээр өнгөрсөн 50 жилд хоёр орны харилцаа хэрхэн өрнөснийг эргэн харахыг зэрэгцээ энэ онд хэрэгжүүлэх олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг батжуулж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэх хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.
Элчин сайд Х. Кобаяшигийн хэлсэн үгийг эндээс унших боломжтой. (удахгүй нийтлэгдэнэ)
Элчин сайд Х. Кобаяшигийн хэлсэн үгийг эндээс унших боломжтой. (удахгүй нийтлэгдэнэ)
