Соёл-Эрдэм Дээд сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ

2023/8/8
1 Мэндчилгээ дэвшүүлж буй “Соёл-Эрдэм” Дээд сургуулийн УЗ-ийн дарга С.Макихара
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
 8 дугаар сарын 6-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Баянгол зочид буудалд болсон Соёл-Эрдэм Дээд сургууль байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
 
 Соёл-Эрдэм Дээд сургууль Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний дараахан 1993 онд үүд хаалгаа нээж байсан ”Юүтопия япон хэлний сургууль”-даа түшиглэсэн япон хэлний боловсролд онцгой үүрэг бүхий 4 жилийн сургалттай хувийн дээд сургууль юм.
 
 Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Соёл-Эрдэм Дээд сургууль нь Удирдах зөвлөлийн дарга С.Макихарагийн удирдлага дор цаашид ч улам бүр хөгжин, Япон, Монгол хоёр орныг холбосон гүүр болох боловсон хүчинг олноор төгсгөн гаргахыг хүсэж байна” гэв.