Япон каратэгийн холбооны Монгол дахь 2 дугаар семинар

2024/6/10
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Дурсгалын зураг
 6 дугаар сарын 6-ны өдөр Элчин сайд М.Игавахара Япон каратэгийн холбооны Монгол дахь салбараас /JKA Mongolia/ зохион байгуулсан “Япон каратэгийн холбооны Монгол дахь 2 дугаар семинар”-ын нээлтэд оролцов.
   Тус семинар нь 6 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Хан Хиллс спорт цогцолборт болж, Японы каратэгийн холбооны дасгалжуулагч Чюүбачи Кожи багшыг урьж сургалт, зэрэг ахих шалгалтыг зохион байгуулжээ.
   Энэ үеэр Элчин сайд М.Игавахара тус семинарын оролцогчдод хандан каратэгээр дамжуулан бие, сэтгэлээ хамтад нь хөгжүүлэхийн зэрэгцээ Япон, Монголын харилцаа, Монголын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах иргэн болж өсөж хөгжихийг хүсэв.
3 Сургалт, семинарын үеэр
4 Сургалт, семинарын үеэр