Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөрийн 24 дүгээр ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ болов

2025/8/12
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Боловсролын сайд П. Наранбаяр мэндчилгээ дэвшүүлэв
   “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистрын 24 дүгээр ээлж, докторын 9 дүгээр ээлжийн оюутнуудын үдэлтийн хүлээн авалт 8 дугаар сарын 11-ний өдөр Элчин сайдын өргөөнд болов.
   
   “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрийг эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ирээдүйд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон Улсад суралцуулан, улмаар эх орондоо төгсөж ирснээр эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилгоор хэрэгжүүлдэг билээ. Эдүгээ Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 20 гаруй улсад уг хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрөөр өнөөг хүртэл нийт 6,000 гаруй залуус Япон Улсад суралцаж байна. Уг хөтөлбөр нь Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 432 оюутан Япон Улсад суралцаад байна. Үүнээс 389 оюутан магистрын хөтөлбөрт, 7 оюутан докторын хөтөлбөрт хамрагдан, эдүгээ Засгийн газрын байгууллагууд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж байна.
   JDS хөтөлбөрийн 24 дүгээр ээлжээр Сайтамагийн их сургуульд 2, Олон улсын их сургуульд 2, Мэйжигийн их сургуульд 3, Үндэсний бодлого судлалын их сургуульд 2, Хирошимагийн их сургуульд 2, Риккио их сургуульд 1, Нагоягийн их сургуульд 2 оюутан буюу нийт 14 оюутан магистрантурт суралцана. Мөн 2016 оноос хэрэгжиж эхэлсэн докторын хөтөлбөрийн 9 дүгээр ээлжээр Цүкүбагийн их сургуульд 1 оюутан суралцах юм. 

   Дээрх хөтөлбөрөөр суралцах оюутан залуус нь буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.
3 JDS хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг төлөөлж Т. Энхбаяр мэндчилгээ дэвшүүлэв
4 Дурсгалын зураг