Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөрийн 23 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ болов
2024/8/5
“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-өөр суралцах магистрын 23 дахь, докторын 8 дахь ээлжийн оюутнуудыг үдэх хүлээн авалт 8 дугаар сарын 2-ны өдөр Элчин сайдын өргөөнд болов.
1999 оноос хэрэгжиж эхэлсэн дээрх буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь ирээдүйд манлайлан удирдах чадвар бүхий боловсон хүчнийг ахисан түвшиний хөтөлбөрийн оюутнаар хүлээн авч суралцуулан, энэ хугацаандаа эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орондоо буцаж очин, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой. Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 20 улсад уг хөтөлбөр хэрэгжиж, өнөөг хүртэл нийт 6,000 гаруй залуус Япон улсад суралцаад байна. Харин Монгол Улсад уг хөтөлбөр нь 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба нийт 416 оюутан залуус суралцан төгсчээ. Үүнээс 374 оюутан магистрын хөтөлбөрт, 6 оюутан докторын хөтөлбөрт хамрагдан, төгсөж ирээд Засгийн газрын байгууллагууд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж байна.
JDS хөтөлбөрийн 23 дугаар ээлжээр Сайтамагийн их сургуульд 2, Мэйжигийн их сургуульд 2, Кюүшүгийн их сургуульд 1, Хирошимагийн их сургуульд 2, Олон улсын их сургуульд 4, Нагаокагийн технологийн их сургуульд 1, Цүкүбагийн их сургуульд 3 хүн буюу нийт 15 хүн магистрын хөтөлбөрт суралцана. Мөн 2016 оноос хэрэгжиж эхэлсэн докторын хөтөлбөрийн 8 дугаар ээлжээр Сайтамагийн их сургуульд 1 оюутан суралцахаар болжээ. Энэхүү хөтөлбөрөөр суралцах эдгээр оюутан залуус эх орондоо буцаж ирээд тус тусын салбарт үр бүтээлтэйгээр ажиллаж, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.