Японы Эзэн хааны одон хүртсэн монгол иргэдийн танилцуулга Бат-Эрдэнийн Батбаяр (21)
2022/10/14
Гавьяа: Япон, Монголын парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Нэрт нийтлэлч Б.Батбаяр нь 1980-аад оны сүүлээр Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажилласан бөгөөд ардчиллын дараа улс төрд орон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн зэрэг өндөр дээд албыг хашиж, шинээр бий болсон ардчилсан Монгол Улсыг авч явахад өөрийн хувь нэмрээ оруулсан хүний нэг юм. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлгийн даргаар ажиллаж, хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн билээ.
Тэрээр Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж, ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтэлж, Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсний дээр өөрийн бүтээл болох “Монголын түүх” номоо япон хэл дээр гарган, Японд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ч мөн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Түүнчлэн 2000 онд Япон Улс зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин бүс нутаг, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Зүүн хойд Азийн холбоо ТББ-ыг байгуулж, өнөөг хүртэл тус холбооны тэргүүний албыг хашиж, хувийн секторын байр сууринаас улс орнуудын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажилласаар байна.

Мэндчилгээ (Б.Баабар)