“Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал М.Сэргэлэнд Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол болов

2026/11/20
1 井川原大使による挨拶
2 セルゲレン氏に対する表彰
 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, Элчин сайдын өргөөнд Монгол Коосэн Технологийн Коллежийн захирал Мөнх-Очирын Сэргэлэнд 2026 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол зохион байгуулагдав.
 М.Сэргэлэн захирал 1992 онд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжлийн сургуулийн анхны оюутны нэг болж Япон Улсад суралцан, эх орондоо эргэж ирснийхээ дараа 2008 оноос япон загварын коосэн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргасан юм. Тэрээр “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголын Техник, Технологийн Дээд Сургуульд байгуулсан япон загварын коосэн сургалтын “Загвар анги”-ийг хариуцаж ажилласан нь маш үр дүнтэй болсон бөгөөд үүнд үндэслэн байгуулагдсан “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирлаар 2016 онд томилогджээ. Сургалтын үйл ажиллагааныхаа зэрэгцээ дэд бакалаврын зэрэг олгох дээд боловсролын байгууллага болгох Японтой адил хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө онцгой хүчин чармайлт гарган, 2023 онд холбогдох хуулийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн зэрэг нь Япон загварын Коосэн боловсролын тогтолцоог Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
3 セルゲレン氏による挨拶
4 集合写真