Элчин сайд М.Игавахара Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзав
2026/11/6
11 дүгээр сарын 6-ны өдөр Элчин сайд М.Игавахара Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзалт хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд М.Игавахара, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай утсаар ярихдаа Япон талаас илэрхийлсэн Япон Улсын Засгийн газар ч мөн хээрийн түймрийн улмаас ноцтой хохирол учирсанд анхаарлаа хандуулж туйлын ихээр санаа зовниж байгаа ба ой, байгаль орчныг хамгаалах чиглэлийн ЖАЙКА-гийн мэргэжилтний тайлан мэдээлэлд үндэслэн, хохирол амссан бүс нутгийг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулах, хамтын ажиллагааны төслүүдийг багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар ярьсныг дахин дурдав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс Монгол Улсын Засгийн газар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн асуудлыг нэн тэргүүний асуудал хэмээн үзэж, хохирлын нөхцөл байдал болон хариу арга хэмжээг Засгийн газрын хүрээнд тогтмол хэлэлцэж байгаа тухай дэлгэрэнгүй тайлбарлав.
Элчин сайд М.Игавахара түймэрт өртсөн газар дээр судалгаа хийж, нөхөн сэргээх ажилд бие сэтгэлээ зориулан ажиллаж буй Монгол талын холбогдох хүмүүст хүндэтгэл, талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид ч Монгол Улсын Засгийн газар болон “Мобиком Корпорац” ХХК-тай хамтран, чин сэтгэлээсээ хандаж ажиллахаа илэрхийлэв.